
Дэлхийн стандартад нийцсэн хавхлаг болон насос нь гидрийн системийг өндөр бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Гидрийн шингэнээр ажиллах Joystick удирдлага нь операторт ажлыг илүү хялбар гүйцэтгэх боломжийг олгоно. SEA & DIN стандартын хоолойнуудын сайжруулан хийгдсэн холболтын бүтэц нь машины хүч болон найдвартай ажиллагааг хангахаар хийгдсэн.
Хөргөлтийн систем
Дэлхийн жишигт нийцсэн технологитой сайжруулсан хөргөлтийн систем нь 50 хэм хүртэлх орчны нөхцөлд ажиллах чадвартай бөгөөд халуун болон эрс тэрс уур амьсгалтай аль ч оронд үр дүнтэй ажиллана.
Хөдөлгүүр
Weichai WD10G240E11 хөдөлгүүр нь түлшний шаталтын Олон улсын 2-р ангилалын стандартад нийцсэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн бөгөөд дээд зэргийн хүч болон чанартай ажиллагааг хангаж өгдөг. Хурдны хайрцаг (хроп) нь ямар ч ажлын хүнд нөхцлийг даван туулахаар хийгдсэн ба эд ангиудын элэгдлийг багасгаж, эдэлгээг уртасгах power-shift болон countershaft технологитой. Torque convertor буюу хөдөлгүүрээс гарах хүчийг дамжуулагч нь үндсэн их биеэс салангид байрласан нь түүнд засвар үйлчилгээ хийх, эвдрэлээс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлж өгсөн. Урагш 4, ухрах 4 гэсэн хурдны олон сонголтуудтай.
Засвар үйлчилгээ хийх боломж
Тоормосны шингэнүүдийг шалгах цэгүүдийг өдөр тутам шалгахад хялбар байхаар дахин сайжруулан байрлуулсан. Даралтыг хэмжих цэгүүдийг нэг дор байрлуулсан.
Жолоодлого
Гидрийн урсгалыг өсгөгч систем нь машины маневр хийх чадварыг сайжруулсан. Ачааллыг мэдрэх чадвартай жолоодлогын систем хүч зарцуулалтыг үр дүнтэй болгож түлш зарцуулалтыг багасгана.
Тэнхлэг
30 гаруй жилийн туршлага дээр үндэслэн хийгдсэн бат бөх загвартай тэнхлэгийн араанууд нь том шүдтэй учир ажлын хүнд нөхцөлд хүч зарцуулалтыг бага байлгаж тэнцвэртэй байдлыг хангаж өгдөг. Хий шингэн хосолсон найдвартай тоормосны системтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг харах бол энд дар
No comments:
Post a Comment